ЖҮДО: Арабын Эмират орос, гүрж легионертой боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

АНЭУ-ын анхны дэлхийн аваргын медальт жүдоч Виктор Скворцов жүдогийн шигшээ багийнхаа дасгалжуулагчаар саяхан томилогдсон. Виктор Молдавын шигшээ багт барилдаж байсан ч 2012 оны Лондоны олимпын наадмын дараа санхүүгийн асуудлаар эх орноо орхиж, Эмиратад багийнхаа 5 гишүүний хамт цагаачилсан билээ. Тэр үед Арабын Эмират бүгдийг нь шигшээ багтаа авч байсан бөгөөд хоёр жилийн дараа Виктор тус улсад анхны ДАШТ-ий медалийг нь авч өгч байлаа.

Виктор Скворцовын шигшээ багийн дасгалжуулагчийн хувиар хийсэн анхны ажил нь гадаадаас легионер авчрах байлаа. Олон улсын тавцанд АНЭУ-ыг төлөөлөн барилдахаар 2 орос, 2 гүрж тамирчин ирсэн байна.
 


66 кг-д Гүржийн Гурам Завашвили барилдана. Тэр олон улсаас медаль байхгүй. 81 кг-д сөн гүрж тамирчин зодоглох нь Европын АШТ-ий гурван медальт Нугзари Таталашвили. ОХУ-ын жүдоч Арам Григорян 90 кг-д барилдах бол хүнд жинд ОХУ-ын Магомедомаров Магомедомар уригдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top