Чансааг тэргүүлэгч Эшли Барти 25 настайдаа зодог тайллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

Их Дуулга тэмцээний гурван удаагийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч, Австралийн теннисчин Эшли Барти 25 настайдаа зодог тайлснаа зарлалаа.

Эшли WTA Tennis-д ярилцлага өгөхдөө “Би бүр багаасаа теннис тоглож эхэлсэн. 18 настайдаа би теннисээс хэсэг завсарлага авч байлаа. Тэр үед би хүүхдийн амьдралаар амьдармаар байсан юм. Миний бүх мөрөөдлийг теннис биелүүлж өглөө. Одоо цохиур модоо орхиж, өөр зорилго, мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэх цаг ирлээ” гэж хэлсэн байна.

Барти 2019 онд Ролан Гаррос, 2021 онд Уимблдон, 2022 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top