Монголын Үндэсний Шигшээ баг 23 тоглогч 7 албаны хүний бүрэлдэхүүнтэй хилийн дээс алхсан. Шигшээ багийн хувьд ирэх ОУХБХ-ны өдрүүдэд албан ёсны 2 нөхөрсөг тоглолтыг хийх юм. 3 сарын 23-ны өдөр бид Лаосын шигшээ багийн талбайд зочлон тоглох бол 29-ний өдөр Бангладеш улсад ээлжит тоглолтоо хийх юм.
Тус хоёр багаас Лаосын шигшээ багтай хамгийн сүүлд учраа тааран тоглоход 4:1-ийн харьцаатай манай залуус талбайд нь буулган авч байсан юм. Тухайн тоглолтод гоолдож байсан Ц.Мөнх-Эрдэнэ, А.Нармандах болон Н.Наранболд нар энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ.
Тоглолт 19,00 цагаас эхлэнэ.
Дашрамд дуулгахад Лаосын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар манайд ажиллаж байсан Герман мэргэжилтэн Майкл Вайсс ажиллаж байгаа юм.
Монголын хөлбөмбөгийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )