Боксын насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээн энэ сарын 21-27-нд Монгол бөхийн өргөөнд болж байна.
Энэ жилийн УАШТ-ийг XX Зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч В.Батбаяр багшийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм.
Цар тахлын үед хоёр жил завсарласан улсын аваргын тэмцээнд Э.Цэндбаатар, У.Мөнх-Эрдэнэ, М.Нандинцэцэг тэргүүтэй Монголын шилдэг тамирчид өрсөлдөж байна.
Энэ удаагийн улсын аваргын тэмцээн нь “Истанбул-2022” эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний шигшээ багийн сонгон шалгаруулалт, Парис-2024 олимпын наадмын шигшээ багийн анхны сонгон шалгаруулалт болж байгаагаараа онцлог юм.
Тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр /2022.03.23/ Бөхийн өргөөнд болж, Монголын боксын холбооны тэргүүн Х.Нямбаатар, Монголын үе үеийн шилдэг тамирчид, бокс сонирхогчид оролцлоо.
Насанд хүрэгчдийн УАШТ-д 41 клубын 200 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд эмэгтэй 12, эрэгтэй 13 жинд өрсөлдөж байгаа юм.
Нээлтийн ёслолын үеэр ОУХМ цол хүртсэн эмэгтэй тамирчдад тэмдэг, үнэмлэхийг гардуулан өглөө.
Тэмцээний хагас шигшээ тулаанууд энэ сарын 24-нд, финалын тоглолтууд 26-наас эхлэх юм.
Сэтгэгдэл ( 1 )