АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайт 84 насандаа хорт хавдрын улмаас мөнх бусыг үзүүлжээ.
Тэрээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашсан анхны эмэгтэй байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Олбрайт агсан “сайхан сэтгэл, гэгээлэг чанар, ёс журам, эрх чөлөөний хүч” байсан гэж дурсжээ. Байден түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн энэ сарын 27-ныг хүртэл төрийн далбааг хагас бөхийлгөх тушаал гаргасан байна.
Мадлен Корбел Олбрайт 1937 оны тавдугаар сарын 15-нд Чехийн Праг хотод мэндэлжээ. 1949 онд түүний эцэг, эх АНУ-д улс төрийн орогнол хүсэж, Мадлен 20 насандаа АНУ-ын иргэншил авч байжээ.
Улс төрийн карьераа тэрээр Ардчилсан намын дэмжигчээр эхэлж байв. 1993 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Билл Клинтон Мадлен Олбрайтыг АНУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчөөр томилж байв. 1998 оны нэгдүгээр сарын 23-нд Мадлен Олбрайт АНУ-ын түүхэн дэх анхны Төрийн нарийн бичгийн дарга болж байжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ум ма ни бад мэ хум
bas neg evrei shulam tengeriin orond zalarchee. olon hvnii tsus nulimsnd tsadsan avgai daa. ygslaviin daind bas kosova geh albaniudiig tusgaar uls bolgohod gol vvregtei hvn dee.