Кисэ дэвжээний макүшитагийн барууны 34 дэх бөх Казахстаны Кинбозан хэмээх Ерсин Балтагул өнөөдөр Коконоэ дэвжээний Чиёоноүмиг ялж, 7 даваатай, нэг ч өвдөг шороодолгүй макүшита зиндаанд түрүүллээ. 191 см, 165 кг, 24 настай.
Кинбозаныг их аварга Асашёорюү Казахстанд очин сонгож, оюутны сүмо бөх болоход нь дэмжлэг үзүүлсэн юм. Ерсин Бүх Японы аварга шалгаруулах оюутны сүмо бөхийн тэмцээнд хагас шигшээд шалгарсан амжилтаар мэргэжилд санданмэгийн 100-гаас барилдах эрх авсан. Анхны тэмцээндээ 7 даван түрүүлж байсан бол энэ удаад макүшитад тэргүүлж, ирэх банцүкэд зиндааныхаа дээд хэсэгт дэвших боллоо.
2021.11 Санданмэ 100 7-0 түрүүлсэн
2022.01 Mакүшита 59 5-2
2022.03 Mакүшита 34 7-0 түрүүлсэн
Сэтгэгдэл ( 0 )