Тайландын алдартай жүжигчин, 37 настай Тангмо Нидагийн үхэл шуугиан тарьж байна.
Батлагдсан эх сурвалжийн мэдээлснээр тэрээр найзуудтайгаа зугаалж яваад амиа алдсан бөгөөд хурдны завинаас унаж байсан гэх. Үүний дараа бүсгүйн цогцсыг голоос олжээ.
Хамгийн хачирхалтай нь жүжигчин бүсгүй юунаас болж завинаас унасан, хэн түүнийг хөнөөсөн, яагаад хөнөөсөн зэрэг нь тодорхойгүй байгаа аж. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа юм.
Тангмо Нида завин дээрээс алга болоод 30 минут болоход найзууд нь түүний байхгүй байгааг мэдээгүй гэнэ.
Бүсгүйг 38 цаг хайсны эцэст цогцсыг нь олжээ. Тангмогийн цогцост задлан шинжилгээ хийсэн бөгөөд бүсгүй ус руу унахдаа амьсгаатай байсан гэсэн дүгнэлт гарсан байна.
Жүжигчин бүсгүйтэй хамт явсан таван хүний нэг нь түүний менежер, гурав нь найз, нэг нь завины эзэн аж.
Бүсгүйн үхэлд түүнтэй хамт байсан хүмүүсийг болон найз залууг нь сэжиглэж байгаа гэнэ. Зарим эх сурвалжийн өгсөн мэдээллээр бүсгүйг ус руу унасны дараа хутгалж, лонх шидсэн гэсэн мэдээлэл байгаа аж.
Тайландын иргэд цагдаагийнхныг авлигад авталгүй, шударгаар энэ хэргийг ил болгохыг шаардаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )