Сураггүй болсон эрэгтэй БУСДЫН ГАРТ амь насаа алдсан байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

Хагас сарын өмнө сураггүй болж, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан эрэгтэй бусдын гарт амь насаа алдсан байжээ.

Энэ хэрэг Дорнод аймагт гарсан бөгөөд талийгаач гуравдугаар сарын 12-ны өдөр тус аймгийн Дашбалбар сумаас буюу оршин суух газраасаа сураггүй алга болоод байсан юм. 

Гэтэл хоёр долоо хоногийн дараа Дашбалбар сумын ойролцоо газраас 29 настай эрэгтэй хүний цогцос олдсон нь сураггүй болсон иргэнийх болох нь тогтоогдсон байна. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр түүний толгой, нурууны хэсэгт нь хутгалж, амь насыг нь хохироосон гэх дүгнэлт гарчээ.

Талийгаачийн үхэлд Дорнод аймгийн харьяат, 33 настай Б гэгчийг холбогдуулан саатуулсан ба тэрээр хэрэг гардаг өдөр талийгаачтай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоорондоо маргалдсаны улмаас амь насанд нь халдсан байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Evkhamt(202.126.89.208) 2022 оны 03 сарын 29

...Mongolchuudiin setgeogeenii yaduural.. ukhamsargui baidal..!

1  |  0
Зочин(192.82.89.223) 2022 оны 03 сарын 28

Манай засаг нөгөө архиа чөлөөтэй хэрэглэ гэсний гор нь ингээд гарж байгаамдаа. Цаашдаа ч гарах л болно.

1  |  2
Top