БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун “Манай улс довтолгооны зэвсгүүдээ хөгжүүлсээр байх болно. Үндэсний батлан хамгаалах чадвараа бэхжүүлэх зорилгодоо хүрэхээр тэмүүлнэ” гэж мэдэгджээ.
“Ёнап” агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун БНАСАУ-ын армийг хүчирхэгжүүлэхийн тулд илүү хүчтэй цохилтын зэвсгийг бүтээх аж.
Хойд Солонгос энэ сарын 24-нд тив хоорондын баллистик пуужин “Хвасон-17”-г туршсан билээ. Уг пуужин нь АНУ-ын газар нутгийн аль ч цэгт хүрэх чадвартай гэж Японы Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн.
“Хвасон-17” пуужин байлдааны хошууных нь жингээс хамаарч 15 мянган км зайг туулах чадвартай аж. Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр уг пуужин 70 орчим минут нисэж, 1.1 мянган км орчим зайг туулжээ.
Сэтгэгдэл ( 2 )
7 минут байлгүй дээ яаж 70 минут гэж бүтэн цаг 10 минут нисэж байндаа очдог дуунаас хурдан пуужин байх вэ дээ
Америк руу харваж шалгахгуй юм болов уу??