Вандан Даваа, Токио хот
Японы Осака хотод өндөрлөсөн Хаврын тэмцээнд Шибатаяма дэвжээний монгол бөх Сакигакэ Я.Баттүшиг сүүлийн барилдаанаа хийж, зодог тайллаа. Сакигакэ энэ тэмцээнд санданмэгийн зүүний 6-д барилдаж, 2 давж, 5 унасан юм.
Сакигакэ жюүрёод зургаан башё барилдсан. 35 настай. Монголд байхдаа хөлбөмбөг, сагсан бөмбөгөөр хичээллэж, бөх барилдаж байгаагүй. Кёкүшюүзаны зохион байгуулсан шинэ бөхийн шалгалтад тэнцэж, Ханарэгома оякатад сонгогдсоноор сүмо бөхийн замнал нь эхэлсэн түүхтэй.
2003 оны тавдугаар сард анх барилдсан. 2014 оны нэгдүгээр сард жюүрёод дэвшсэн.
Сэтгэгдэл ( 2 )
Сураггүй гар байна. Ахицгүй юм бол эртхэн өөр ажил хийхгүй дээ. Хайран залуу нас.
Сураггүй гар байна. Ахицгүй юм бол эртхэн өөр ажил хийхгүй дээ. Хайран залуу нас.