Бүх Японы аварга шалгаруулах үнэмлэхүй жингийн тэмцээн дөрөвдүгээр сарын 29-нд Бүдокан ордонд болно. Японы жүдо бөхийн холбооноос тус тэмцээнд оролцох тамирчдын нэрсийг зарлалаа.
Токио олимпын аварга 60 кг-ын жингийн Наохиса Такато, 73 кг-ын Шёохэй Оно нар үнэмлэхүй жинд өрсөлдөхөөр болжээ. Тэднээс гадна Шёочиро Мүкаи, Рюносүкэ Хага, Юсей Огава, Хёога Ота, Тацүро Сайто, Такэши Ожитани нар мэдүүлгэд орсон байна. Дөрөвдүгээр сарын 2-3-нд Фүкүокад болох Японы жингийн ялгаатай АШТ-д Оно гэмтлийн улмаас оролцохгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ хорин хэд хоногийн дараа үнэмлэхүй жинд барилдана гэхээр магадгүй жингээ хасахыг хүсээгүй байж мэдэх юм.
Наохиса Такато эхний тойрогт 90 кг-ын жингийн Танака Дайкацү, Шёохэй Оно мөн 90 кг-ын жингийн Маэда Казүяатай учраа таарчээ. Таката 2018 онд үнэмлэхүй жингийн УАШТ-д оролцож, эхний тойрогт ялагдсан бол Оно 2014, 2017 онд зодоглож байлаа.
Сэтгэгдэл ( 0 )