Х.Баттулга МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж байна. Чуулганд 181 төлөөлөгчөөс 143 хүн хүрэлцэн ирж, 79 хувийн ирцтэйгээр явагдаж байна. 

Олимпын төрлийн спорт холбоодыг төлөөлж 79 гишүүн ирсэн бол олимпын бус төрлийн спорт холбоодоос 64 гишүүн хүрэлцэн ирсэн байна.

Хурлаар МҮОХ-ны өнгөрсөн сонгуульт хугацааны тайлан, Хянан шалгах зөвлөлийн тайланг хэлэлцэж, МҮОХ-г ирэх олимпын мөчлөгт удирдах удирдлагын багийг сонгох юм.

Тодруулбал, Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох болно. Х.Баттулга ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татлаа. 

МҮОХ-ны Ерөнхийлөгчид 

  1. Батболдын Баттүшиг (ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч)
  2. Халтмаагийн Баттулга (Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч)
  3. Энэбишийн Мөнх-Очир (Монголын буудлага спортын холбооны Дэд ерөнхийлөгч) нар нэр дэвшүүлээд байсан юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top