Ч.Наранбаатар МҮОХ-ны Тэргүүн дэд, О.Одбаяр Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны Гишүүдийн хурлаас зарласан ээлжит чуулган өнөөдөр (2022.03.28) "Шангри-Ла" зочид буудалд болж байна.

Ээлжит чуулганаар
 

1. Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэж батлах

2. МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх

3. МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх

4. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явуулах

5. Дэд ерөнхийлөгчийн сонгууль явуулах

6. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах

7. Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах зэрэг асуудлаг хэлэлцсэн.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Батболдын Баттүшиг (ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч), Халтмаагийн Баттулга (Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч), Энэбишийн Мөнх-Очир (Монголын буудлага спортын холбооны Дэд ерөнхийлөгч) нар нэрээ дэвшүүлснээс Х.Баттулга нэрээ татсан. Санал хураалтаар Б.Баттүшиг 151 санл, Э.Мөнх-Очир 12 санал авч, Б.Баттүшиг сонгогдсон.

Дараа нь МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа. Өрсөлдөгчдөөс хамгийн их санал авсан нв тэргүүн дэд, хоёрт орсон нь дэд ерөнхийлөгч болох юм.

Дэд ерөнхийлөгчид
 

Чимэддоржийн Амарсанаа (“Talk Talk English” боловсролын төвийн захирал)

Одсүрэнгийн Болд-Эрдэнэ (МУБИС-БТС-ийн багш, МЖЖХ)

Чойжгаваагийн Зоригтбаатар (МҮОА-ийн Ерөнхийлөгч, МХАХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга)

Чойжгаваагийн Наранбаатар (МҮОХ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэд ерөнхийлөгч)

Одончимэдийн Одбаяр (Монголын каноэгийн холбооны Ерөнхийлөгч)

Жүгдэрийн Отгонцагаан (МҮОХ-ны зөвлөх)

Цэндсүрэнгийн Сандуй (Монголын триатлоны холбооны Ерөнхийлөгч)

Сүхбаатарын Тулга (3×3 хөгжил хариуцсан захиарал)

Дамбадаржаагийн Энхбат (Монголын Таеквондогийн холбооны хүндэт Ерөнхийлөгч) нар нэрээ дэвшүүлсэн.
 


Санал хураалтаар Ч.Наранбаатар МҮОХ-ны Тэргүүн дэд, О.Одбаяр Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Ч.Наранбаатар 80 санал буюу 29 хувь, О.Одбаяр 75 санал буюу 27 хувийн санал авсан байна. 

Чойжгаваагийн Наранбаатар – 80 санал, 29%

Одончимэдийн Одбаяр – 75, 27%

Цэндсүрэнгийн Сандуй – 50, 18%

Чимэддоржийн Амарсанаа – 37,

Жүгдэрийн Отгонцагаан – 26, 9%

Дамбадаржаагийн Энхбат – 25, 9%

Одсүрэнгийн Болд-Эрдэнэ – 13, 5%

Сүхбаатарын Тулга – 8, 3%

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
5 давхар(202.9.40.165) 2022 оны 03 сарын 29

МҮОХ шинэ удирдлага Тамирчидын нөхөн сэргээх төв буюу МҮОХ өмч хөрөнгөө Бадарууганаас авахыг шаардах болно АТГ өгч шалгуулна Жинхэнээсээ тэмцэнээ

0  |  0
яагаад (66.181.166.134) 2022 оны 03 сарын 28

Наранбаатар унхиагүй, сүр хийморьгүй, архичин царайтай хүнийг сонгож л бдаг.

2  |  0
Top