Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны Гишүүдийн хурлаас зарласан ээлжит чуулган өнөөдөр (2022.03.29) "Шангри-Ла" зочид буудалд боллоо.
Ээлжит чуулганаар МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль болсон.
Үргэлжлүүлэн МҮОХ-ны VIII чуулганаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонголоо. Зургаан суудлын төлөө анх 26 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч долоо нь нэрээ татсанаар 19 хүний дунд өрсөлдөөн өрнөв.
Нэг гишүүн зургаа хүртэлх хүний нэр дугуйлан саналаа өгөхөд Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хамгийн олон буюу 84 санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдов.
Шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдтэй танилц.
Сэтгэгдэл ( 0 )