Японы Осака хотод энэ сарын 27-нд сүмо бөхийн Хаврын тэмцээн болж өнгөрлөө.
Тэмцээнд шинэ сэкивакэ Вакатакакагэ халз барилдаанд маэгашира Такаясүг ялж, анхныхаа түрүүг авлаа. Фүкүшима мужаас 50 жилийн дараа түрүү бөх төрж байгаа нь энэ.
Мэргэжлийн сүмод түрүүлсэн тоогоороо Хоккайдо муж 120, Монгол Улс 93 түрүүгээр тэргүүлдэг билээ.
Шинэ сэкивакэ башёд түрүүлсэн тохиолдол 1936 оны Фүтабаямагаас хойш 86 жилийн дараа гарлаа. Арашио дэвжээний анхны түрүү бөх болсон.
ЗИНДАА БҮРИЙН АВАРГУУД
Макүүчи
Зүүн сэкивакэ Вакатакакагэ 12-3
Арашио дэвжээ, 27 нас
Фүкүшима муж
Жюүрёо
Зүүний 13 Рюүдэн 13-2
Такадагава дэвжээ, 31 нас
Яманаши муж
Макүшита
Баруун 34 Кинбозан 7-0
Кисэ дэвжээ, 24 нас
Казахстан, Алматы
Санданмэ
#100 – Канзаки 7-0
Такэкүма дэвжээ, 22 нас
Хёого муж
Жонидан
Зүүний 62 Котэцү 7-0
Отакэ дэвжээ, 20 нас
Миэ муж
Жонокүчи
Зүүний 10 Кототэбакари 7-0
Садогатакэ дэвжээ, 18 нас
Чиба муж
ТУСГАЙ ШАГНАЛ
Шюкүншёо Гарамгай барилдааны шагнал - Олгоогүй.
Кантошёо Дайчин барилдааны шагнал
Маэгашира 6 - Котоновака 11-4
Садогатакэ дэвжээ, 24 нас
Чиба муж
Маэгашира 7 - Такаясү 12-3
Тагоноүра дэвжээ, 32 нас
Ибараки муж
Гиношёо Уран барилдааны шагнал
Сэкивакэ Вакатакакагэ 12-3
Арашио дэвжээ, 27 нас
Фүкүшима муж
Сэтгэгдэл ( 0 )