Украины хямрал эхлэснээс хойш 3.6 сая украин хүн гадаадад дүрвэн гараад байгаа. Олон улсын жүдо бөхийн холбооноос тэдэнд зориулан, энэ сарын 22-ноос хүмүүнлэгийн хоёр арга хэмжээ хэрэгжүүлэх болсноо зарлалаа.
Эхнийх нь дүрвэгчдэд зориулсан бол хоёр дахь нь жүдочдыг дэмжих үйл ажиллагаа юм. Холбооноос хандивын сан нээсэн бөгөөд цугласан мөнгийг Үндэсний холбоодтой хамтран, ашиглах юм.
Украины дүрвэгчдийн байгаа улс орнуудын жүдо клуб, спорт орднуудын талаарх мэдээллийг тусгай сайтад байршуулсан. Дүрвэгчид тэнд жүдо бөхийн бэлтгэл, спорт дасгал хийх боломжтой. Харин Украины жүдочдод зориулан, хамтарсан бэлтгэл, цугларалт хийх боломж олгохыг жүдо бөхийн үндэсний холбоодод уриалж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )