Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг ОУХБХ-ны өдрүүдийн хүрээнд хоёр дахь нөхөрсөг тоглолтоо Бангладешийн шигшээ багтай өчигдөр "Sylhet District" цэнгэлдэх хүрээлэнд хийж, гоол оролгүйгээр 0-0 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө.
Манай шигшээ багийн тамирчид тоглолтоо дуусгаад МХБХ-ны "Үндэсний Дээд Лиг"-ийн тоглолтуудад оролцох юм.
Шигшээ багийн дараагийн тоглолт 2023 оны Азийн АШТ-ний урьдчилсан шатны "B" хэсгийн тоглолтууд бөгөөд Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 8-наас 14-ны хооронд Палестин, Йемен, Филиппин улсуудын шигшээ багтай өрсөлдөнө.
Монголын хөлбөмбөгийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )