Өнөөдөр Олон улсын хөлбөмбөгийн холбооны чуулгантай. Чуулганаар ОХУ-ын хөлбөмбөгийн холбооны гишүүнчлэлийг хасаж магадгүй байгаа талаар гадаадын хэвлэлүүд бичиж байгаа. Үүнтэй холбогдуулан цаашдаа ОХУ-ын шигшээ баг Азийн хэсэгт тоглох болно гэсэн яриа ч гарсан. Учир нь Европын ямар ч орон Оросын шигшээтэй өрсөлдөх хүсэлгүй байгаа юм.
Харин ОХУ-ын хөлбөмбөгийн холбооны эх сурвалжаас “Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Европын хөлбөмбөгийн холбооноос бидэнд ямар ч шийтгэл оноосон манай улс Европтоо үлдэнэ. Хэдэн жилээр эрх хассан ч шийтгэлийн хугацаагаа дуусгаад Европын тэмцээнд л оролцоно. Хэзээ ч Ази тивд шилжихгүй” гэж мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар Оросын шигшээ болон клубууд олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Катарын дэлхийн аваргад оролцож чадахгүй юм байна. Болж ээ хө, эхлээд дайн хийхээ больчих, хүний эрхийг хамгаалдаг болчих дараа нь тэмцээнд орно биз.
Оросыг хасчихсан байхад буруудах юмгуй байх аа, дэлхийн хелбембег оростой оросгуй болно ш дээ
Угаасаа азийн хөлбөмбөгийн холбоо ч оросыг авахгүй нь ойлгомжтой ш дээ, ер нь хассан шулуун даа, орос ямар хөлбөмбөгийн их гүрэн үү, оросгүй дэлхийн хөлбөмбөг болно ш дээ
ФИФА ЕХБХ 2 зайлдаа. Пуздукаанууд