Парис-2024: Боксын тэмцээний жингүүд тодорхой боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

ОУОХ-ноос Парис-2024 олимпын наадмын боксын төрөлд тамирчдын өрсөлдөх жинг тогтоон, баталлаа.

Олимпын наадмын боксын тэмцээн эрэгтэй 7 (51 кг, 57 кг, 63,5 кг, 71 кг, 80 кг, 92 кг, + 92 кг), эмэгтэй 6 (50 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 66 кг, 75кг) жинд явагдана. Өнгөрсөн Токиогийн олимпод боксын тэмцээн эрэгтэй 8, эмэгтэй 5 жинд болж байсан билээ.

Парисын олимпын наадам 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top