ОХУ-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн манай хөрш Тувагийн Кызылд зургаадугаар сарын 16-19-нд болно. Сүбээдэй спорт цогцолборт явагдах тус тэмцээн бөх сонирхогчдын анхаарлыг тун их татаж байгаа. Учир нь Украины асуудлаар олон улсын тэмцээнд оролцох боломжгүй болсон орос бөхчүүд бүгд зодоглоно гэж шинжээчид үзэж байгаа юм. Тэгвэл үнэхээр жин болгонд гал гарсан галзуу барилдаанууд гарах нь гарцаагүй. Тэмцээнд 300 бөх өрсөлдөх юм.
Кызыл хот 1997 онд чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээнийг зохион байгуулж байжээ. Тувад чөлөөт бөх өндөр хөгжсөн. Одоогийн байдлаар таван тува бөх ОХУ-ын спорт бөхийн шигшээ багт бүртгэлтэй байгаа. Тувад нийт 4180 хүн чөлөөт бөхөөр хичээллэдэг, 135 мэргэжлийн дасгалжуулагч ажилладаг байна.
Сэтгэгдэл ( 2 )
door hutsaad bgaa gologoo mongoliin bohd heregtei hen yaj barildah ni delhiin vargad ireh geed sudalgaa hideg yumaa.
Ивануудын явдал маньд ямар хамаа байна, тэгээд ч оросууд одоо ямар олимп, ДАШТ-д орох биш, тэднийг мартсан нь дээр байлгуй