АНУ-ын цэргүүд Сириэс 60 цистерн газрын тос гаргажээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 10

АНУ-ын цэргүүд бямба гарагт /2022.04.09/ курдуудын хяналтад буй Сирийн зүүн хойд бүс нутгаас 60 гаруй цистерн газрын тос гаргасан тухай SANA агентлаг мэдээлжээ.

Шатахуун тээвэрлэгч автомашины цуваа хатуу хамгаалалтад дор “Эль Валид” хяналтын цэгээр дамжин Иракийн хилээр нэвтэрсэн байна.

Газрын тосыг АНУ-ын тэнгисийн явган цэрэг, “Ардчилсан Сирийн хүч”-ний курдуудтэй хамтран хянадаг Дейр-эз-Зор, Хасека муж дахь орд газраас олборлосон байна.

Гуравдугаар сарын 31-нд “Al Mayadeen” суваг АНУ тэргүүтэй өрнөдийн эвсэл Курдын өртөө засах захиргаанд өмнө нь ажиллаж байсан цооногуудаас газрын тос олборлоход нь туслалцаа үзүүлж байгаа тухай мэдээлж байжээ. Газрын тосны борлуулалтаас олсон орлогын нэг хэсгийг тус бүс нутгийн хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулахад зарцуулж байна.

Энэ сарын 8-нд Америкийн командлал Иракаас Сирийн зүүн хойд бүсэд байрлаж буй цэргийн объектуудаа зэвсэг зэргийг шилжүүлжээ. 2015 оноос хойш “Ардчилсан Сирийн хүч”-ийг дэмждэг АНУ Дейр-эз-Зор, Хасека мужид есөн цэргийн бааз байгуулаад байна. Дамаск АНУ-ын энэхүү цэргийн оролцоог Сирийн ард түмний эзэмшдэг байгалийн баялгийг тонон дээрэмдсэн хууль бус эзэрхийлэл гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гэрэл(202.131.245.154) 2022 оны 04 сарын 12

Энэ шуламын улс байгаа цагт дэлхий хэзээч тайван байхгүй нь тодорхой

2  |  0
Зочин(103.212.118.208) 2022 оны 04 сарын 11

Угаасаа л Америк дайн дэгдээгч булаан дээрэмдэгч орон шүү дээ. Иракийн баялаг хаана бна. Бүгдийг нь зөөсөн. Баян тансаг орон Ливи яачихав. Бас л Америк ... Энэ увайгүй улс үгүй болж байж дэлхий дайнгүй энх амгалан оршино.

5  |  0
нэр(202.179.24.59) 2022 оны 04 сарын 11

Америк бусдын баялагт шунаж л улс орон руу дайрдаг

4  |  0
Сири (202.126.89.198) 2022 оны 04 сарын 11

Янкууд бусдын газар нутагт дээрэм тонуул хийхээ зогсоо

5  |  0
Баянаа(66.181.179.187) 2022 оны 04 сарын 11

ҮНЭН НҮҮР НЬ ЭНЭ ШҮҮ !!!

4  |  0
РАВДАН(66.181.161.99) 2022 оны 04 сарын 11

ОРОСООС АВАХАА БОЛИОД СИРИЭС ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГАА ЮМ БАЙНА! ЯДАРЧ Л ЯВАА ЮМ БАЙНА!

7  |  0
zochin(122.201.21.95) 2022 оны 04 сарын 11

ANU iim deeremchid baixgui yu.

6  |  0
Top