Энэ сарын 19-нд Улаанбаатарт эхлэх Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд оролцох Японы шигшээ багт нэгэн вундеркинд охин бий. Энэ бол 53 кг-ын жингийн Акари Фүжинами юм.
Акари энэ сарын 10-нд Токиод болсон Junior Queen's Cup Wrestling тэмцээний 20 насны ангилалд оролцсон юм.
Тэрээр эхний барилдаанаас эцсийн барилдаан хүртлээ өрсөлдөгч нартаа нэг ч оноо алдсангүй түрүүллээ. Өнгөрсөн жилийн Ослогийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 53 кг-д түрүүлэхдээ мөн илт давуу барилдаж, бүх өрсөлдөгчөө цэвэр ялахдаа 4 барилдаанаа 41:0 оноогоор дуусгасан билээ.
Энэ тэмцээнд түрүүлснээр Фүжинами 2017 оноос эхэлсэн ялагдаагүй цувралаа 93 ялалт болгон үргэлжлүүллээ. 2017 онд дунд сургуулийн улсын аваргын тэмцээний 44 кг-ын жингийн финалд ялагдсанаасаа хойш тэр гадаад, дотоодын 18 тэмцээнд түрүүлсэн. Акари 18 настай.
“Байнга дэлхийн дээд түвшинд барилдах зорилготой болохоор энэ амжилтдаа сэтгэл ханаж болохгүй. Маргаашнаас бэлтгэлээ улам сайн хийж эхлэх болно”
Акари Фүжинами энэ сард Японы биеийн тамирын их сургуульд элссэн. Энд олимпын 4 удаагийн аварга алдарт Каори Ичёгийн удирдлага дор хичээллэх болсон.
“Ичё багш надад “Хөл авсан хойноо маш удаан байна” гэж хэлдэг. Бэлтгэл дээр багштай барилдахдаа бараг оноо авч чадахгүй байгаа. Үнэхээр агуу хүн юм. Шинэ багш нараас сурсан зүйлээ Монголд болох Азийн аваргын тэмцээнд гаргах болно. 2024 оны Парисын олимп хүрэл ялагдахгүй зорилготой. Зүгээр ялах биш илт давуу ялах хүсэлтэй. Азийн аваргын тэмцээнд түрүүлээд олимп хүртэл зорилгоо биелүүлэн явах болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Шизотой нехер юм биш уу, яг унэндээ бол хун ялж, ялагдаж байж л юм хурна ш дээ, байнга ялаад байвал ямар ч утгагуй, дээр нь нэг л ялагдал маш хунд тусна, карьерт нь цэг тавьж ч мэднэ дээ
Kawaiiii
Manai Orhonoor bas zaalgaval bur saijirna daa Kaori Ichi-g nuhdag gants buh bailaa.\n