Чөлөөт бөх: Панамерикийн АШТ-д оролцох АНУ-ын шигшээ баг

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Тавдугаар сарын 7-8-нд Мексикт болох чөлөөт бөхийн АШТ-д оролцох Америкийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Энэ тэмцээний жин тус бүрийн шилдэг 4 улсын бөх 2023 онд Чилийн Сантьягод явагдах Панамерикийн наадамд орох эрх авах юм.

АНУ-ын шигшээ багийг олимпын аварга Жордан Барроуз, Кайл Снайдер тэргүүлж байна. Барроуз энэ жил (79 кг) Яшар Догугийн нэрэмжит тэмцээнд түрүүлж, АНУ- Дэлхийн шигшээ багийн тэмцээнд орж, Колумбийн бөхийг ялсан. Харин Снайдер (97 кг) дэлхийн шигшээ багийн эсрэг Польшийн Збигнев Барановскийг ялснаас гадна нэгдүгээр сард Ярыгинд тэргүүлж, гуравдугаар сард Детройт хотод болсон шоунд Жейден Коксыг ялсан юм.

Тэд хоёулаа Панамерикийн АШТ-д тус бүр дөрөв түрүүлээд байгаа.

Панамерикийн тэмцээнд тэднээс гадна Томас Гилман (57 кг), Дейтон Фикс (61 кг), Жой Маккена (65 кг), Зейн Ретерфорд (70 кг), Кайл Дейк (74 кг), Захид Валенсия (86 кг), Джейден Кокс (92 кг), Ник Гваздовский (125 кг) нар оролцоно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 16

Энэ Сугар-Эрдэнэ гээч жинхэнэ бөхөөр шизорчихсон гар юм аа, хаа хамаагүй панамерихк яриад солиороод байх юм

0  |  1
Top