Японы ҮОХ-ны тэргүүн, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, 1984 оны Лос-Анжелес олимпын аварга Ясүхиро Ямашита Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулах тушаал өгсөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжиллээ.
Ямашита хоёр өдөр дараалан, Путиныг шүүмжилж байгаа нь энэ юм. 11-нд цахим хуудсаар дамжуулан “Жүдо сонирхогч бүх хүмүүст болон Украины ард түмэнд хандаж байна. Би энэхүү илгээлтийг жирийн нэг жүдоч хүний хувьд бичиж байгаа юм шүү. Өдөр бүр хэвлэлээр гарч байгаа Украин дахь дайны хүнлэг бус байдал, жүдоч ерөнхийлөгч В.Путины эхлүүлсэн энэ дайны мэдээг сонсох бүр зүрх сэтгэл өвдөж байна. Энэ үйл явдал бол жүдо бөхийн үндсэн зарчим, зорилгод харшилж байна. Хүлээн зөвшөөрөхийн аргагүй явдал. Жүдо бөх хэдийгээр өрсөлдөн тэмцэлддэг спорт ч эцсийн зорилго нь эерэг эрч хүч, хамтдаа хөгжин цэцэглэхийг мэдрэн, сэтгэл санаа, бие махбодоо бэлтгэл сургуулиар төгсжүүлж, энх тайван, дэлхий ертөнцийн төлөө хувь нэмрээ оруулах явдал юм. Жүдоч хүний хувьд би Украины ард түмэн, жүдо сонирхогч бүх хүний адил дайн хурдан дуусахыг хүсэж байна. Жүдог үндэслэгч Жигоро Кано ч үргэлж дайны эсрэг байсан юм” гэж бичиж байв.
Украины дайн эхлэсний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос В.Путины хүндэт ерөнхийлөгчийн хэргэмийг хураан авахад Ямашита “Жүдо бөх ийм л үед нэгдэх ёстой. Би Путины хүндэт ерөнхийлөгч цолыг хураан авахтай санал нэг байна” гэж хэлж байсан юм. Мөн ОХУ-ын ерөнхийлөгчтэй дотно харилцаатай гэсэн шүүмжлэлд “Жүдогоор дамжуулан харилцдаг байсан ч ойр дотно харилцаа байхгүй. Хүмүүс буруу ойлголттой байна” гэж хариулж байлаа.
Харин өчигдөр Ясүхиро Ямашита сэтгүүлчдэд үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Тэрээр “Путин өмнөхөөсөө огт өөр хүн болсон. Төсөөлөхийн аргагүй өөрчлөгджээ. Японд айлчлах үедээ Кодокан ордонд ирж, баярлан талархаж байсан сан. Тэр үеэсээ эргэж ухарсан нь харамсалтай. Дайн эхлээд 50 хоног өнгөрсний дараа ийм мэдэгдэл хийж байгаа минь оройтсон хэрэг ч байж магадгүй. Би жүдо, спортын хүн л болохоор Путин ерөнхийлөгчид дайнаа зогсоо гэж хэлэх, үг дамжуулах арга зам надад байхгүй. Японы ҮОХ, Жүдо бөхийн холбоо Украины дүрвэгчдэд туслах ажил хийж байгаа. Хэдийгээр шууд түүнтэй харьцаж чадахгүй ч ямар ч гэсэн хэлэх үгээ хэлье гэж бодлоо. Урьд өмнө жүдо бөхийн талаар бол жижигхэн мэссэж ч түүнд хүрдэг байлаа.
Ерөнхийлөгч Путин уншаад уурлаж хилэгнэсэн ч хамаагүй миний үгийг уншаасай” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 5 )
Курилийн аралд санаархсан самуурай атаа хорсолдоо шатаж явна...\nАтомын бөмбөгөнд хүн ардаа хядуулсан самуурай америк эзэндээ пялдаганаж , Японы Алуурчин империализмаас жирийн Япончуудыг аварсан Оросуудыг үзэн ядна...\nАзийн орнуудад учруулсан хохирлоо одоо хүртэл төлж дуусаагүй самуурай эхлээд хохироосон төлбөрөө төлж дуусга байна вэ
Жудочин ч биш л дээ , жүдо бол өөрийнх нь цагаа зөв өнгөрүүлэх хэрэгсэл шүү дээ, япон , солонгосчууд бас л боловсрол муухан гэдэг нь эндээс харагджийнөө
Хеерхий энэ япон бех их хууртаж явж дээ, ер нь Путлерийн жудоч гэж юу байх вэ дээ кк
ЯМАР УЧИРТАЙ ДАЙН БОЛЖ БАЙГААГ ЭНЭ ЖИРИЙН ЖҮДОЧ ЮУ ОЙЛГОХ ВЭ ДЭЭ ХҮНИЙГ ЯМАР ХҮН ГЭЖ ОЙЛГОЖ ХҮНДЭЛДЭГ ВЭ ТҮҮГЭЭРЭЭ Л БАЙ Л ДАА ОЛОН ААШТАЙ АВГАЙ НАР ШИГ БҮҮ МАЯГЛА
Путин угаасаа л жүдоч байгаагүй л дээ, жүдогийнхон л өөрсдөө тэгж яриад, жүдодоо авчирч наагаад байснаас