Энэ сарын 19-24-нд Улаанбаатарт болох чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын чөлөөт бөхийн ертөнцийн гол үйл явдал болох юм. Манай улс 2021 онд тивийн аваргыг зохион байгуулах эрхийг авсан билээ.
Энэ тэмцээнд оролцох буриад бөх Арсалан Будажапов тэмцээний онцлох бөхчүүдийн нэг. Тэрээр Киргизийн нэрийн өмнөөс Азийн хошой аварга болохоор ирсэн юм. Түүний ээж нь киргиз хүн.
Арсалан Будажапов Буриадын спортын сайтад ярилцлага өгөхдөө “Бэлтгэлээ Киргиз, Буриадад хийсэн. Киргизийн Тянь-Шань уулын ойролцоох Иссык-Куль хэмээх том нуурын орчим ерөнхий бэлтгэл хийсэн байгаа. Улаан-Үдэд голчлон барилдааны бэлтгэл байв. ДАШТ-ий медальт Евгений Жербаев болон Александр Цоктоев нар бэлтгэл хангалцлаа. Маш их баярлалаа. Азийн аваргад хэдэн сар бэлтгэсэн. Иран, Энэтхэгийн бөхчүүд гол өрсөлдөгч. Өнгөрсөн жилийн тивийн аваргад Өмнөд Солонгосын тамирчин түрүүлсэн. Одоо би Улаанбаатарт “Буянт-Ухаа” ордонд бэлтгэл хийж байна” гэж хэлжээ.
Арсалан Будажапов энэ жил Киргизийн АШТ-ий 79 кг-д түрүүлсэн. Финалын барилдааныг 19 секундэд цэвэр ялж дуусгасан.
Улаанбаатарын Азийн АШТ-д тэрээр хэсэг толгойлох шилдэг 4 бөхийн тоонд Ираны Али Савадкоухи, Казахстаны Жигер Закиров, Энэтхэгийн Гурав Балиянтай хамт багтсан. Сонирхолтой нь Арсалан 2020 онд Азид түрүүлэхдээ хагас шигшээд Али Савадкоухиг, финалд Гурав Балияныг ялж байв.
Сэтгэгдэл ( 2 )
Байдаг л нэг бөх, манай сагсуу харуудаас дээрдэх юм алга
Энэний барилдахыг узэх гэж хойноос буриадууд автобус, автобусаараа ирэх юм гэл уу, сэрчихгуй бол сайхан мереедел шуу, хэдэн буриад ирдэг юм аа гэхэд энэнийхээ шал арчихыг хараад, манай дарханы замын ид шидийг узээд л буцах байх даа кк