Аваргуудын лиг: Реал - Ман С, Ливерпуль - Вильярреал хагас шигшээд тоглоно

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

Өчигдөр /2022.04.13/  шөнө Аваргуудын лигийн шөвгийн найман багийн тоглолт өндөрлөж, хагас шигшээ тоглох багуудын нэрс тодорлоо.

Мадридын Реал Английн Челсиг (5:4 хоёр тоглолтын нийлбэр дүн), Английн Манчестер Сити Испанийн Атлетиког (1:0), Английн Ливерпуль Португалын Бенфикаг (6:4), Испанийн Вильярреал Германы Бавариг (2:1) ялсан юм. Хагас шигшээд Реал М Манчестер Сититэй, Ливерпуль баг Вильярреалтай таарлаа.

Хагас шигшээ эхний тоглолтууд дөрөвдүгээр сарын 26, 27, хариу тоглолт тавдугаар сарын 3,4-нд болно.

Атлетико Испани – Манчестер Сити Англи 0:0 (0:0, 0:0)

Атлетико – Облак, Савич, Фелипе, Рейнилду, Лоди (Корреа, 70), Лемар (Суарес, 82), Коке (де Пауль, 69), Кондогбиа, Льоренте, Гризманн (Карраско, 69), Жоау Феликс (Матеус Кунья, 82).

Манчестер Сити – Эдерсон, Уокер (Аке, 73), Стоунз, Лапорт, Жоау Канселу, Гюндоган, де Брюйне (Стерлинг, 65), Родри, Бернарду Силва (Фернандиньо, 79), Фоден, Марез.

Шар хуудас: Фелипе (24), Льоренте (80), Родри (85), Савич (90), Аке (90), Марез (90), Фоден (90), Жоау Канселу (90).

Улаан хуудас: Фелипе (90).

Эхний тоглолт: 0:1

Ливерпуль Англи – Бенфика Португал 3:3 (1:1, 2:2)

Гоол: 1:0 – 21 Конате, 1:1 – 32 Гонсалу Рамуш, 2:1 – 55 Фирмино, 3:1 – 65 Фирмино, 3:2 – 73 Яремчук, 3:3 – 81 Нуньес.

Ливерпуль – Алиссон, Гомес, Матип, Конате, Цимикас, Милнер (Тиаго Алькантара, 58), Хендерсон (Фабиньо, 58), Кейта, Фирмино (Ориги, 90), Диогу Жота (Салах, 57), Диас (Мане, 66).

Бенфика – Влаходимос, Жилберто (Жил Диаш, 90), Вертонген, Отаменди, Гримальдо, Таарабт (Жоау Мариу, 66), Диогу Гонсалвеш (Яремчук, 46), Вайгль, Эвертон (Алмейда, 90), Нуньес, Гонсалу Рамуш (Паулу Бернарду, 78).

Эхний тоглолт: 3-1

Реал Мадрид Испани – Челси Англи 2:3 (0:1, 1:2, 1:0)

Гоол: 0:1 – 15 Маунт, 0:2 – 51 Рюдигер, 0:3 – 75 Вернер, 1:3 – 80 Родриго, 2:3 – 96 Бензема.

Реал Мадрид – Куртуа, Карвахаль, Алаба, Начо (Васкес, 88), Менди (Марсело, 78), Модрич, Кроос (Камавинга, 73), Каземиро (Родриго, 78), Вальверде, Бензема, Винисиус Жуниор (Себальос, 115).

Челси – Менди, Тиаго Силва, Рюдигер, Джеймс, Алонсо, Лофтус-Чик (Сауль, 105), Ковачич (Жоржиньо, 105), Канте, Зиеш, Маунт, Хавертц, Вернер (Пулишич, 83).

Шар хуудас: Жеймс (10), Бензема (37), Вальверде (68), Камавинга (90), Зиеш (102), Хавертц (109), Аспиликуэта (113), Карвахаль (118).

Эхний тоглолт: 3-1

Бавари Герман – Вильярреал Испани 1:1 (0:0, 1:1)

Гоол: 1:0 – 52 Левандовски, 1:1 – 88 Чуквуэзе.

Бавари – Нойер, Эрнандес (Дэвис, 87), Упамекано, Павар, Горетцка, Киммих, Мусиала (Гнабри, 82), Мюллер (Шупо-Мотинг, 90), Левандовски, Коман, Сане.

Вильярреал – Рульи, Фойт, Альбиоль, Пау Торрес, Эступиньян, Ло Чельсо, Коклен (Чуквуэзе, 84), Капу, Парехо (Орье, 90), Жерар Морено, Данджума (Педраса, 84).

Шар хуудас: Левандовски (33), Фойт (59), Ло Чельсо (90).

Эхний тоглолт: 0-1

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top