Энэ сарын 19-24-нд Улаанбаатар хотод чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.
Тус тэмцээнд оролцох Киргизийн шигшээ баг Токио-2020 олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Айсулуу Тыныбекова, Токио-2020 олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Меерим Жуманазарова, Осло-2021 ДАШТ-ий хүрэл медальт Айпери Медет Кызы гэсэн тун хүчирхэг бүрэлдхүүнтэй оролцох гэж байна.
Харин өнөөдөр Киргизийн хэвлэлүүдээр гарсан мэдээллээр алдарт бөхчүүдийн замын зардлыг Киргизийн Сангийн яамнаас цагт нь төлөөгүй байна.
Парламентын хурал дээр энэ асуудал сөхөгдөж, депутат Шайлообек Атазов “Тэд бол манай орны бахархал. Манай тамирчид Азийн аваргад оролцож чадахгүйд хүрээд байна. Сангийн яам Улаанбаатар орох нислэгийн зардлыг гаргасангүй. Тэдэнд сан байгуулж, хандив цуглуул гэж хэлсэн байна” гэж шүүмжилжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Жалам харын дүү Киргизээс барилддаг юм уу? Жалам хар Монгол, Ховдын нэр дээрээс зодуулдаг юм уу?
Киргизийн сангийн яам зөв л сэтгэсэн байна ш дээ, угаас бөх барилдаад улс орон хөгжинө ч гэж юу байх, тэрний ашиг тус ч гэж юу байх вэ, шал дэмий юманд мөнгө үрэх хэрэггүй л гээ биз дээ