Диего Марадонагийн үхлийн буруутнууд ял авна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Аргентины алдарт хөлбөмбөгч Диего Марадонагийн үхлийн шалтгааныг мөрдөн шалгаж дуусчээ.

Цагдаа, Прокурорын газраас энэ хэрэгт найман хүнийг холбогдуулан, сэжигтнээр татсан бөгөөд тэднийг санамсаргүй хүний амь нас бүрэлгэсэн хэргээр шийтгэнэ.
 


Марадона 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд Буэнос-Айрес хотод нас барсан. Эмч нар зүрхний архаг дутагдлаас үүдэлтэй уушигны цочмог хавангийн улмаас амьсгал хураасан гэж дүгнэсэн билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хувийн эмч, сэтгэл зүйч болон эмнэлгийн өөр зургаан ажилтанд гэм буруугаас нь шалтгаалан, 5-25 жилийн хорих ял оноох юм. Цагдаагийн газраас тэднийг үүрэгт ажлаа дутуу гүйцэтгэсэн, эмчийн тангаргаа умартсан, анхаарал, болгоомжгүй, хайхрамжгүй хандсан гэж буруутгажээ. Хэрэв цагт нь зөв тусламж үзүүлсэн бол алдарт хөлбөмбөгч амиа алдахгүй байх боломжтой байсан байна. Удахгүй Шүүх хурлыг товлох болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top