Чөлөөт бөх: БНХАУ-ын баг Азийн АШТ-д оролцохгүй боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Энэ сарын 19-24-нд манай нийслэл Улаанбаатарт Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болно.

Чөлөөт бөхийн Азийн гол төлөөлөл, урд хөрш БНХАУ-ын шигшээ болон Тайваний баг ирж чадахааргүй болжээ. Монгол, БНХАУ-ын хоорондын хил нээгдээгүй учраас тэмцээнд оролцох боломжгүй болж байна.

Уг нь нанхиадууд бөхийн гурван төрөлд бүтэн багаараа ирэх байсан. Багийн бүрэлдэхүүнд чөлөөт бөхийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн хошой аварга Рон Ниннинг, олимпийн мөнгө, ДАШТ-ий хошой хүрэл медальт Пан Киану, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ден Живей, сонгомол бөхийн олимп, ДАШТ-ий хүрэл медальт Саилик Валихан, ДАШТ-ий хүрэл медальт Киан Хайтао гээд шилдгүүд мэдүүлэгт нэрсээ өгөөд байсан юм.

Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.194) 2022 оны 04 сарын 16

Хятадууд ухаан зарж байна даа, бөх төдийлөн ач холбогдолтой эд биш, дэмий явдал суудал, зардал чирэгдэл хэрэггүй гээ биз дээ

0  |  1
Top