Өнөөдөр ОХУ-ын Шатрын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Азийн Шатрын холбоонд элсэх саналыг хэлэлцэж, санал нэгтэй дэмжсэн байна.
Олон улсын шатрын холбооноос ОХУ, Беларусын шатарчдыг тэмцээн, уралдаанд орохыг хориглосон байгаа.
ОХУ-ын Шатрын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Альберт Степанян Матч ТВ-д ярилцлага өгөхдөө “Удахгүй хууль зүйн асуудлуудаа цэгцэлнэ. Эхлээд Европын Шатрын холбооноос гарах хүсэлт илгээнэ. Албан ёсоор гарсан хойно Азийн Шатрын холбоонд элсэх өргөдөл бичих юм. Хэзээ элсэх нь тодорхойгүй ч Азийн холбооны тэмцээн, уралдааны хуваарьтай дотоод тэмцээнээ зохицуулах ажил хийж эхлээд байна” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Европоос Азид шилжээд ч адилхан ш дээ, нэгэнт л олон улсын шатрын холбоо хориг тавьсан бол ялгаагүй биш үү
Спортыг хүртэл хорино гэдэ нь барууны соёлт гээд байдаг улсууд г жинхэнэ фашизмаас ч дор сэтгэхүйтэй муу хорон санаатай үзэнядагчид юм байна спорт дайн тулаанд ямар хамаа байна.тэр өвгөн чөтгөр лүүгээ тонилоосой