Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр сэкивакэ асан Кёкүтэнхо буюу Оошима ояката коронавирусний халдвар авсан гэж зарлалаа.
Холбооны хэвлэлийн төлөөлөгч Шибатаяма ояката “Өнөөдөр өглөө Оошима ояката холбогдож, халдвар авснаа мэдэгдсэн. Биеийн байдал нь ямар байгааг дэлгэрэнгүй мэдэхгүй ч хүнд биш гэж хэлсэн” гэж сэтгүүлчдэд мэдээлэв.
Кёкүтэнхо 2015 онд зодог тайлж, Сүмогийн холбоонд ажиллаж байгаа. Одоо Оошима дэвжээг удирдаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Цэвэгням коронагаас болж үхнэ гэж ёстой байхгүй шүү.