NBA: Плей-оффт тоглох бүх баг тодорлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 16

Өнөөдөр өглөө болсон Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн тоглолтын дараа плей-оффт тоглох бүх багийн нэр тодорхой боллоо. Плей-инд Атланта Хокс айлын талбай дээр Кливленд Кавальерс-ийг 107:101, Нью-Орлеан Пеликанс гэртээ Лос-Анжелес Клипперс-ийг 105:101 ялж, плей-оффт оролцох эрхээ авлаа.

НБА плей-офф:

Майами Хит – Атланта Хоукс

Бостон Селтикс – Бруклин Нетс

Милуоки Бакс – Чикаго Буллз

Филадельфи Сиксерс – Торонто Рэпторс

Финикс Санз – Нью-Орлеан Пеликанс

Мемфис Гриззлиз – Миннесота Тимбервулвз

Даллас Маверикс – Юта Жаз

Голден Стэйт Уорриорз – Денвер Наггетс.

Плей-оффын эхний шат маргааш эхлэх юм. Багууд эхэлж 4 ялсан нь дараагийн шатанд шалгарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top