Энэ сарын 19-нд Улаанбаатарт эхлэх Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд оролцох Японы шигшээ баг өчигдөр (2022.04.17) Монголд ирлээ.
Шигшээ баг нисэхээсээ өмнө сэтгүүлчдэд ярилцлага өгсөн бөгөөд 53 кг-ын жингийн Акари Фүжинами хэвлэл мэдээллийн анхаарлыг ихэд татаж байв.
Акари Фүжинами одоогийн байдлаар 2017 оноос хойш 93 дараалан ялаад байгаа. Насанд хүрэгчдийн ДАШТ-д ч бүх өрсөлдөгчөө цэвэр ялахдаа 4 барилдаанаа 41:0 оноогоор дуусгасан билээ.
Тэрээр сэтгүүлчдэд “Бэлтгэл сайн байгаа. Зорилго мэдээж түрүүлэх. Монгол хуурай агаартай тул хөлс бараг гардаггүй гэж сонссон болохоор Токиод хөлсөө хангалттай асгарууллаа. 10-нд болсон Junior Queen's Cup Wrestling тэмцээнд жингээ хассан нь сайн хэрэг боллоо. Сүүлийн үед хэвлэлээр миний дараалсан ялалтын тухай их бичиж байгаа ч миний хувьд бол өнгөрсөн зүйл. Би урагш харж амьдардаг. Дараалсан ялалт хэзээ зогсох бол, ялагдчихвал яана гэсэн айдас байхгүй. Каори Ичё багш надтай харьцуулахад хамаагүй илүү дарамт дор барилдаж байсан. Улаанбаатарт багшаараа заалгасан хөлд орсны дараах ажиллагаагаа харуулах болно. Гадаад бөхчүүд тэсрэлт сайтай ч өөрийнхөөрөө барилдана. ДАШТ-ээс хойш би улам сайжирсан. Азид түрүүлснийхээ дараа өөрийгөө шагнах амттанаа Японоос авч явж байгаа” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Yaaay bas l baavaryai hariltsaga ugcheee harii daaa amijilt
Жаахан онгироо юу, гайгүй юу