Буриадын бөх, Европын чөлөөт бөхийн аварга Александр Богомоев допингийн хэргээр 4 жил барилдах эрхээ хасууллаа. Түүний шийтгэлийн хугацаа дуусахад Александр 35 настай байх юм. Богомоевын сорьцоос 2016 онд хориглогдсон, олон орос тамирчны замналыг төгсгөсөн мельдоний илэрсэн байна.
Aлeкcaндp Бoгoмoeвын дасгалжуулагч Baлepий Ивaнoв “2020 оны улсын аваргын үеэр Москвад манай багийн тал нь коронавирус туссан. Бoгoмoeв, Жepбaeв тэргүүтэй найман бөх халдвар авснаас Богомоев маш хүнд өвдсөн. Бидэн дээр нэг ч эмч ирээгүй, тамирчид өөрсдөө эмийн сан хайгаад явсан ч оруулаагүй гэсэн. Залуус олдсон эмээ ууж, дархлаагаа дэмжихгүй бол болохгүй байлаа. Тэр үед мельдоний хэрэглэсэн. Барилдахтай манатай байгаа хүмүүс хурдан эдгэрэхийн тулд юу ч хэрэглэнэ. Бие нь гайгүй болоод Улаан-Үддээ буцтал араас нь Оросын допингийн эсрэг агентлагийн байцаагч ирээд шинжилгээ авсан. Допинг илрэх нь мэдээж. Бид хоёр жилийн шийтгэл гэж бодож байтал арай хатуу шийтгэл байна”
Буриадын Спорт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Жaмco Лxaмaжaпoв “Хэт хатуу шийтгэл байна. Багахан хэмжээний мельдоний илэрсний төлөө шүү дээ. Александр маш хүнд өвдсөн. Богомоевын шагнал, цолыг бид хураахгүй. 2020 оны 12 дугаар сараас хойш тэр тэмцээнд оролцоогүй.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ одоо хэнд хэрэгтэй мэдээ вэ, тэр оросуудын дотоод асуудал маньд ямар хамаа байна