Т.Мөнхсайхан, Э.Анар тэргүүтэй САГСНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИД

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21


Монголын сагсан бөмбөгийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурал өчигдөр (2022.04.20) болж, удирдлагын багаа сонгосон билээ. 

Холбооны ерөнхийлөгчөөр “Энержи Ресурс” компанийн захирал Г.Батцэнгэл 100 хувийн саналаар сонгогдсон. 

Тэгвэл Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд 10 хүн өрсөлдсөнөөс
 

  • Сагсан бөмбөгийн ОУХМ, Гавьяат тамирчин Т.Түвшинбаяр
  • 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан
  • “Юнител” группийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат
  • “MCS Проперти” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир 
  • Монголбанкны Төлбөр, тооцооны газрын захирал Э.Анар нар сонгогджээ. 
     


Тус хуралд Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны Азийн сагсан бөмбөгийн холбоод хариуцсан захирал Кристина Эл Танноуки ажиглагчаар оролцжээ. 

2014 оноос хойш олон улсын тэмцээнд оролцож чадаагүй Монголын сагсчид энэ жил Ханжоугийн Азийн наадамд 3х3 болон 5х5 төрөлд эрэгтэй, эмэгтэй багаараа оролцохоор бэлтгэлээ базааж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top