Владимир Путин "Спартак" багт 100 жилийн ойн баярын мэнд хүргэв

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

ЗХУ, ОХУ-ын хамгийн алдартай хөлбөмбөгийн баг, “Ард түмний баг” гэгддэг Москвагийн "Спартак" баг 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Спартак" багт ойн баярын мэнд хүргэсэн байна.

“Спартак болон олон сая хөгжөөн дэмжигчдэд 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Оросын хамгийн алдартай, хамгийн олон цомтой танай багийн түүх манай орны хөлбөмбөг, нийтийн биеийн тамирын хөгжилтэй салшгүй холбоотой. "Спартак"-ийн түүхэнд гялалзсан ялалт, рекорд амжилт олон бий. Энэ агуу амжилтууд бидний бахархал, үндэсний баялаг билээ. "Спартак"-ийн хөгжөөн дэмжигчдийн одоо үеийнхэн төрөлх багийнхаа уламжлал, ялалтын үндэс суурийг тавьсан ахмадуудыг хүндлэн дээдэлдэг нь маш чухал зүйл юм. Энэ ахмадуудын ялгуусан гавьяа, амьдралын замнал нь шинэ одод төрөх, шинэ ялалт байгуулах бат бэх суурь билээ. "Спартак" багт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэж мэндчилгээнд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top