Саяхан Португалд болсон картингийн Европын аваргын тэмцээнд түрүүлсэн ОХУ-ын 15 настай тамирчин Артем Северюхин шагнал гардуулах ёслол дээр Италийн Төрийн дууллын үеэр зүрхэндээ цохин, гараа өргөж, нацист мэндчилгээ дэвшүүлсэн нь том шуугиан тарьлаа.
Энэ нь фашист Итали, нацист Германд хэрэглэдэг байсан мэндчилгээ юм.
Ялангуяа мэндчилгээнийхээ дараа инээсэн нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлээд байгаа.
Болсон явдлын дараа тэр “Би Европын аваргын тэмцээний шатанд түрүүлээд их баярласан. Тиймээс баг хамт олон, Орост байгаа ойр дотныхондоо талархсанаа илэрхийлсэн юм. Би орос хүн, Орос орныхоо төлөө гэж хэлсэн нь гал дээр тос нэмэх шиг боллоо" хэмээжээ.
Түүний харьяалагддаг Италийн Ward Racing баг Артемийг хассанаа зарласан бол Олон улсын холбооноос бүх насаар нь авто спортоос хөөх шийтгэл оноож тун магадгүй байна.
15 настай хүү “Би нацизмын эсрэг. Намайг шагналын тавцанд гарах гэж байхад багийнхан маань Италид талархал илэрхийлэхдээ зүрхэн тус газраа цохидог гэж хэлсэн юм. Би тэрийг нь л хийх гэж оролдсон” хэмээн уучлал гуйсан ч түүний үйлдлийг Барууны орнуудаас гадна ОХУ-д ч шүүмжилж байгаа юм.
Сэтгэгдэл ( 14 )
Зөв шийдвэр
ХҮҮХЭД БАЙНШТЭЭ
uchraa medej bj bur zoruidaar ingej hiisen bna . tiim uchraas huuh n zuv .
алиа мэдэхгүй мангар бацаан л байна ш дээ
Украиныг дэмжигч байна. Украин руугаа яваач
Зүгээр л учраа мэдэхгүй хүүхэд гараа савсагнуулснаас өөр сүртэй юм алга. Наана нь тэгээд бүр солиорчих юм аа. Та нарын хүүхэд, дүү хамаатан садны хүүхэд байсан бол ингээд солиороод байх уу. Болиоч ээ монголчууд аа. Та нарт ямар хамаа байна ээ
yor ni l bid nar udahq delhiig ezlemneee pizdanudaa
Залуу хүүхдийн буруу биш Путлерийн тушаалаар Орос украинд фашистуудаас дор харгислал үйлдэж байгаа учраас фашист удирдагчаа бодоод өөрийн эрхгүй ийм үйлдэл хийсэн байхаа.
Учраа мэдэхгүй фашист
укриан юм биш үү
Путлерууд өөрсдөө ийм фашистууд шдээ.
Өөрөө унасан хүн уйлахгүй дээ
нацист мэндчилгээ биш бнөө, зүгээр л гараа урагш сунгасан бна. нацист мэндчилгээнд гараа илүү дээш нь шулуун болгодог.
Daaganaas bish darwagaraasaa bolj unajee