Дэлхийн өөрчилсөн ГАЙХАМШИГТ БҮТЭЭЛҮҮД

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Хүн төрөлхтөн өдөр тутмын амьдралынхаа хэв маягийг төдийгүй дэлхийг үзэх үзлийг өөрчилсөн олон санаа, бүтээл төрүүлжээ.

Зарим бүтээл нь цаг үеэсээ түрүүлж, хойч үеийн хөгжилд хүрэх замыг тавьсан нь бий. Түүхийн явцад хүмүүний соёл иргэншил хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, зарим тохиолдолд амьдралыг сүйрүүлэх ч чадалтай инженерийн гайхамшгийн гэрч нь болсоор ирсэн. Zindaa.mn мэдээллийн сайт дэлхийг өөрчилсөн бүх цаг үеийн гайхамшигт бүтээлүүдийг цувралаар хүргэж байна.

Ган

Зарим хүн ганг байгальд байдаг металл гэж боддог ч үнэндээ энэ нь буруу ойлголт юм. Ган нь төмрийг бага хэмжээний нүүрстөрөгч зэрэг элементтэй хайлуулах замаар гаргаж авсан хайлш юм. Төмөр, хүрэл зэрэг төрөл бүрийн металлыг дөрөв орчим мянган жилийн өмнөөс өргөнөөр хэрэглэж ирсэн. Гэхдээ аж үйлдвэрийн хувьсгалын үед хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан гангийн хувь нэмэр асар их.

1850-аад оны үед ганг Бессемерийн процессыг ашиглан их хэмжээгээр үйлдвэр эхэлжээ. Энэ үеэс эхлэн ганг гүүрнээс авахуулаад байшин, барилга, хөдөлгүүрээс авахуулаад тэнгэр баганадсан барилгад ашиглах болжээ.

Антибиотик 

Жозеф Листер, Луи Пастер нар бактерийн эсрэг дайн зарласан анхны эрдэмтэд хэдий ч анагаахын шинжлэх ухаанд энэ тулаанд асар том үсрэлт хийх гол зэвсгийг Александер Флеминг бүтээжээ. Тэрбээр 1928 онд санамсаргүй байдлаар бактерийг саармагжуулдаг мөөгөнцөр нээсэн байна. Бидний нэрлэдэг пенцилин нь антибиотикийн ертөнцөд томоохон дэвшил авчирч, ХХ зууны турш өргөнөөр хэрэглэгдсээр ирсэн.

Хэдийгээр Флеминг 1940-өөд онд пенцилиний судалгаагаа орхисон ч түүний ажлыг АНУ, Их Британийн засгийн газрын санхүүжилтээр Оксфордын “Radcliffe Infirmary” эмнэлгийн эмч Ховард Флори, Эрнст Борис Чейн нар үргэлжлүүлжээ. Пенцилинийг Сувдан эрэг дээр байрлаж байсан АНУ-ын цэргийн бааз руу Японы цэргийн нисэх хүчин цохилт өгсөн явдлаас хойш их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Үнэндээ 1944 он гэхэд Дэлхийн хоёрдугаар дайны үед Холбоотны бүх хүчний шархадсан цэргүүдийг эмчлэхэд хүрэлцэхүйц пенцилинийг үйлдвэрлэсэн байжээ. Энэ бүтээлийн ачаар Дэлхийн хоёрдугаар дайны үед нянгийн халдвараас болж амиа алдсан цэргийн тоо нэг хувь хүрч буурчээ. Пенцилин нь томуу, сүрьеэ, БЗХӨ зэрэг бүх төрлийн халдварын эсрэг үр дүнтэй юм.

Цаас

Хятад улсаас гаралтай дэлхийг өөрчилсөн бас нэг бүтээл нь цаас. МЭӨ 100 оноос хойш дэлхийн даяар түүх, мэдлэгээ хойч үедээ бичиж, үлдээхэд гол үүрэг гүйцэтгэсэн хэрэгсэл нь цаас болжээ.

Автомашин 

Уурын хөдөлгүүрийн зассан аж үйлдвэрийн хувьсгалын замд гарч ирсэн шинэ бүтээл нь автомашин. Хэдийгээр автомашин нь газрын анхны тээврийн хэрэгсэл бус ч хөдөлгүүрийн тусламжтай аялалд хурд нэмсэн билээ.

Автомашин нь олон бүтээлийн хослол. Автомашиныг дугуй, дотоод шаталтын хөдөлгүүр, радио, агаар цэвэршүүлэгч, зай зарим тохиолдолд хөргөгч зэрэг олон бүтээлийн нэгдлийг багтаасан бичил гэр гэж ярих нь бий.

1885 оны моторт машиныг анхны автомашин гэж үздэг. Эхэн үедээ эл автомашин нь баян, чинээлэг хүмүүст зориулсан тансаг хэрэгсэл байв. Харин Хэнри Форд хожим нь автомашиныг олноор үйлдвэрлэх угсралтын шугам бүтээснээр олны хүртээл болгосон юм.

Анжис

Газар хагалах төхөөрөмжийг нэг л хүний санаа гэж хэлж болохгүй. Үүнтэй адил анжис хүн төрөлхтний түүхийг өөрчлөөгүй гэвэл хилс болно. Эртний хүмүүс угтаа хоол хүнс хайж, амьдралаа залгуулахад бүхий л насаа зориулсан тариаланч, анчид байсан. Хожим нь хүмүүс амьдралаа тогтвортой залгуулах, хэрэгцээгээ хангах шинэ арга замыг нээж, хоол, хүнсийг зөвхөн өл залгах бус таашаал авах  тансаг хэрэглээ болгосон.

Анжис нь хүн төрөлхтнийг нүүдэлчин ахуйн шаардлагаас ангижруулсан. Газар хагалах энгийн юм шиг санаа бидний өвөг дээдэст амьдралын баталгаа өгч, хүнсээ цуглуулах, хадгалах, улмаар оршин суугаа газартаа хот суурин босгох боломж олгосон. Анжсыг илүү боловсронгуй болгосноор илүү их ургац хураах, улмаар худалдаа, арилжаа хийх бодолд хөтөлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top