Хүн төрөлхтөн өдөр тутмын амьдралынхаа хэв маягийг төдийгүй дэлхийг үзэх үзлийг өөрчилсөн олон санаа, бүтээл төрүүлжээ.
Зарим бүтээл нь цаг үеэсээ түрүүлж, хойч үеийн хөгжилд хүрэх замыг тавьсан нь бий. Түүхийн явцад хүмүүний соёл иргэншил хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, зарим тохиолдолд амьдралыг сүйрүүлэх ч чадалтай инженерийн гайхамшгийн гэрч нь болсоор ирсэн. Zindaa.mn мэдээллийн сайт дэлхийг өөрчилсөн бүх цаг үеийн гайхамшигт бүтээлүүдийг цувралаар хүргэж байна.
Неолитийн хувьсгал
Хүн төрөлхтний түүхэнд соёлын огцом шилжилт тэр бүр тохиогоод байдаггүй. Ийм мөч Неолитийн хувьсгалын үед ганц тохиосон. Тэр үед хүмүүс ан ав хийдэг нүүдэлчин ахуйгаас ангижирч, газар тариалан эрхэлж эхэлснээр суурьшмал амьдралын хэв маягт шилжсэн түүхтэй. Тэд талбайд үр тариа тогтвортой тариалж, ургац хураах арга бодож олов.
Шинжлэх ухааны арга
Зөв асуулт тавьж, туршилтаар олж авсан баримтаар хариулснаар дэлхийг, дэлхийн юмс үзэгдлийг, тэр бүү хэл сансар огторгүйн зарим юмс үзэгдлийг илүү сайн танин мэдэх боломж олгосон. Бусдын дэвшүүлсэн саналд эргэлзэж байгаа бол өөрийн санаа, онолыг батлахын тулд илүү эргэлзээгүй баримт гаргаж тавина. Шинжлэх ухаан ийм л зарчим дээр тулгуурлан хөгждөг ба хүн бүр үүнд хувь нэмэр оруулах боломжтой.
Хадлан
Эртний Ром, Грект хадлангийн тухай ойлголт ч байсангүй. Зөвхөн дэлхийн дулаан бүсэд суурьшсан соёл иргэншил адуу, малаа бэлчээрт гаргаж, тарга тэвээрэг авхуулах боломжтой байв. Өвлийн улиралд өвс, тэжээлгүй болсон адуу, мал хорогдох тул адуугүй ямар ч суурин иргэншил худалдаа, арилжаа эрхлэх, харилцаа хөгжүүлэх боломжгүй нь тодорхой. Бидний хэлж заншсанаар “харанхуй бүдүүлэг зуунд буюу Дундад зууны эхэн үед хүмүүс өвлийн хахир хүйтэн цагт өвс хадлан бэлтгэх санаа сэджээ. Өргөн агуулгаар нь харвал өвс хадлан нь Парис, Лондон, Вена, Нью Йорк, Москва гээд томоохон хотуудын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан санаа байв.
Саван
МЭӨ 3000 онд Умард Шотландад байшин доторх анхны ариун цэврийн өрөө бий болжээ. Мөн энэ үед эртний месопатамчууд эрүүл мэндээ хамгаалахын тулд эрүүл ахуйд илүү ач холбогдол өгөх болж, амьтны тос, модны үнсээр саван хийх санаа гаргасан түүхтэй.
Радио
Холын зайн радио дамжуулалт нь орчин цагийн технологийн нэгэн чухал хэсэг. Харилцаа холбооны систем нь олон хүний санаа, бүтээлийн үр дүн байв. Анхны радио төхөөрөмжийг Италийн зохион бүтээгч Гульелмо Маркони бүтээжээ. Тэрээр утасгүй цахилгаан шуудан холбооны системийг 1895 онд бүтээсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )