Дэлхийг өөрчилсөн ГАЙХАМШИГТ БҮТЭЭЛҮҮД

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

Хүн төрөлхтөн өдөр тутмын амьдралынхаа хэв маягийг төдийгүй дэлхийг үзэх үзлийг өөрчилсөн олон санаа, бүтээл төрүүлжээ.

Зарим бүтээл нь цаг үеэсээ түрүүлж, хойч үеийн хөгжилд хүрэх замыг тавьсан нь бий. Түүхийн явцад хүмүүний соёл иргэншил хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, зарим тохиолдолд амьдралыг сүйрүүлэх ч чадалтай инженерийн гайхамшгийн гэрч нь болсоор ирсэн. Zindaa.mn мэдээллийн сайт дэлхийг өөрчилсөн бүх цаг үеийн гайхамшигт бүтээлүүдийг цувралаар хүргэж байна.


Цаасан мөнгө 

Мөнгө гарч ирэхээс өмнө худалдааг бараа, үйлчилгээ солилцох замаар хийдэг байв. Түүхийн явцад үнэт металл, зоос, хүнс, ногоо, мал зэрэг солилцож, худалдаж болох бүхий л эд агуурс мөнгөний үүрэг гүйцэтгэж байжээ. Хятад улс IX зуунд цаасан мөнгийг нэвтрүүлсэн анхны улс болж, Европ 1600-аад оны сүүлээр эл буухиаг үргэлжлүүлсэн түүхтэй. Цаасан мөнгө нь эхэндээ бодит үнэлгээ үгүй, ирээдүйд төлбөр төлөх баталгаа болгон банкнаас гаргаж байсан эрх зүйн үйлчлэлтэй цаас байсан ч тун удалгүй бараа, үйлчилгээ худалдан авахад ашигладаг хамгийн түгээмэл бартерын хэлбэр болжээ. Цаасан мөнгө нь дэлхийн эдийн засгийн дүр төрхийг өөрчилсөн худалдааны шинэ эрин үеийн эхлэлийг тавьсан “гавьяатай”.

Дарь

Дарийг анх мөн л Хятад улсад зохион бүтээжээ. Цаг хугацааны хувьд цаасан мөнгө үүссэн үетэй давхацдаг. Дарь нь цэрэг, дайны гол хүчин зүйл байсаар ирсэн. Бүхий л дайны үед түүхийг өөрчлөхөд энэ бүтээл оролцсоор иржээ.

Хэвлэх машин

Йоханнес Гутенбергийн ачаар мэдлэг, түүхэн бичээс, сурвалжууд урь өмнө байгаагүй хурдаар түгсэн билээ.  Тэрээр 1439 онд гар бичмэлд хувьсгал хийж, хэвлэх машин зохион бүтээжээ.

Интернет бий болохоос өмнө цор ганц шинэлэг бүтээл дэлхийн боловсролын хөгжилд ийм их хувь нэмэр оруулж байсан нь үгүй. Гутенберг модон барын оронд төмөр бар ашиглаж, төмөр үсэгнүүдийн байрлалыг солих замаар үг, өгүүлбэр бүтээх боломжтой хэвлэх машин бүтээжээ. Ингэснээр олон тооны номыг хямд өртгөөр хэвлэх боломжтой болсон байна. 1600 онд гэхэд Гутенберг 200 сая гаруй ном хэвлэсэн байлаа.

Цахилгаан

Цахилгаан эрчим хүчийг зохион бүтээсэн гавьяаг нэг хүнд хүртээх нь шударга бус явдал болно. Учир нь энэ санааг олон хүн олон мянган жилийн туршид хөгжүүлсээр иржээ. Эртний Грекийн гүн ухаантан, математикч Милетийн Фалес энэ үзэгдлийг анх судалсан бол Бенжамин Франклин цахилгаан эрчим хүчний талаарх бидний ойлголтыг гүнзгийрүүлсэн билээ.

Хүн төрөлхтний соёл иргэншилд цахилгаан эрчим хүчний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Чийдэн, зай, компьютер, талх шарагч, кофе чанагч машин хүртэл цахилгаан эрчим хүчний боломж, хүчин чадлын илэрхийлэл. Өдгөө бид цахилгаан эрчим хүчгүй амьдарч чадахгүй гэж итгэлтэй хэлж чадах тэр цэгт тулж ирээд байгаа билээ.

Уурын хөдөлгүүр

Шотландын инженер Жэймс Ватт 1781 онд тасралтгүй ажиллах чадвартай уурын хөдөлгүүрийг патентжуулжээ. Тэрээр шинэ хөдөлгүүрийг 1763-1775 оны хооронд зохион бүтээжээ. Тун удалгүй Ваттын бүтээл уул уурхай, үйлдвэр, хөлөг онгоц, галт тэрэг, тэр бүү хэл Аж үйлдвэрийн хувьсгалын хөдөлгөгч хүч нь болов.

1800-аад оны турш уурын хөдөлгүүр аж үйлдвэр, хөдөө аж ажуй, тээврийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан түүхтэй. Жэймс Ваттын уурын хөдөлгүүрийн загварыг олон инженер цааш нь хөгжүүлсэн. Энэ хувьслын гол үр дүн нь уурын турбин юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чойжоо(124.158.69.91) 2022 оны 06 сарын 10

Ямар эх сурвалжаас орчуулсан хүн бэ Монгол хэл мэддэггүй бололтой Англи Францийнхны өөрсдийгөө дөвийлгөн сурталчилдаг маргаантай эх сурвалж ашиглажээ.Орос Англи хоёрын мэдээлэл их эргэлзээтэй байдаг.Цаасан мөнгийг Хувилай хаан 1261 анх нийтэд гаргасан тухай Хятад эх сурвалж бий.Дарь мөн Хятад монгол хоёр ашигласан байдаг чухам хэн нь нээснийг тогтоох боломжгүй.

0  |  0
Top