Дэлхийг өөрчилсөн ГАЙХАМШИГТ БҮТЭЭЛҮҮД

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

Хүн төрөлхтөн өдөр тутмын амьдралынхаа хэв маягийг төдийгүй дэлхийг үзэх үзлийг өөрчилсөн олон санаа, бүтээл төрүүлжээ.

Зарим бүтээл нь цаг үеэсээ түрүүлж, хойч үеийн хөгжилд хүрэх замыг тавьсан нь бий. Түүхийн явцад хүмүүний соёл иргэншил хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, зарим тохиолдолд амьдралыг сүйрүүлэх ч чадалтай инженерийн гайхамшгийн гэрч нь болсоор ирсэн. Zindaa.mn мэдээллийн сайт дэлхийг өөрчилсөн бүх цаг үеийн гайхамшигт бүтээлүүдийг цувралаар хүргэж байна.

Ариутгал

1800-аад оны үед нян зэрэг бичил биет хүн, амьтны биеийг амьдрах орчноо болгон ашигладгийг хүмүүс ойлгодоггүй байв. Хожим нь бичил биет хүний амьсгал зэрэг хаа саагүй оршдог болохыг олж мэджээ. Үүнийг олон эрдэмтдийн онол дээр үндэслэн Францын химич, микро биологич Луи Пастер баталсан түүхтэй. Дарс, сүү, шар айргийг өндөр температурт ариутгах санааг анх дэвшүүлжээ.

Цагаан толгой

Цагаан толгойг эртний Египет, Грек, Ром, Хятад зэрэг олон газар олон зууны турш зохиосоор иржээ. Анхны цагаан толгой МЭӨ нэг мянганд гарсан гэж үздэг байна. Өнөөдөр бага сургуулиудад үздэг, хүүхдүүдэд тогтооход хялбар цагаан толгойг зохиоход хүн төрөлхтөн нэг мянган жилийг зарцуулжээ.

Цаг

Олон мянган жилийн турш хүн төрөлхтөн цаг хугацааг хэмжих зорилгоор төрөл бүрийн арга, хэрэгсэл ашигласаар иржээ. МЭӨ 3500 онд эртний египетчүүдийн бүтээсэн дурсгалын хөшөөнүүдийг нарны цагны анхны загварууд гэж үздэг. Үүнээс хойш хоёр мянган жилийн дараа Египетэд анхны нарны цаг бий болжээ. Үүнтэй зэрэгцэн эртний египетчүүд усан цагийг бүтээсэн түүхтэй.

Онгоц

Автомашины нэгэн адил онгоц ч мөн олон гайхамшигт санааны нэгдэл юм. Инженерчлэлийн гайхамшгаас гадна онгоц нь юмыг илүү далайцтай, томоор харахад хүргэсэн. Онгоц бидний аялал хэлбэрийг өөрчилснөөс гадна дайн байлдааны үйл ажиллагааг ч мөн өөрчилсөн юм.

Адууг гаршуулав

Ойролцоогоор зургаан мянган жилийн өмнө адуу мөхлийн ирмэгт тулаад байсан үед Украины талд суурьшсан хүмүүс анх амьтдын гэршүүлэх аргыг олжээ. Үүнээс хойш адуу Европын хүн амын шилжилт хөдөлгөөнд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг байна. Адууг гэршүүлсэн санаа худалдаа, харилцаа холбоо зэрэг соёл иргэншлийн олон салбарт чухал үүрэг гүйцэтгэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top