Сонгомол: М.Даваабанди хүрэл медалийн төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Улаанбаатар хотын "Буянт-Ухаа" спорт цогцолборт өнөөдөр (2022.04.19) Сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Эхний өдөр сонгомол барилдааны 55, 63, 77, 87, 130 кг-ын барилдаануудтай.

Манай улсаас Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн төрөлд 55 кг-д М.Даваабанди, 63 кг-д Д.Балжинням, 77 кг-д О.Сүлдхүү, 87 кг-д Л.Батбаяр, 130 кг-д Д.Хүдэрбулга нар барилдлаа.
 

Сонгомол бөхийн 55 кг-ын жинд ОУХМ Мөнх-Эрдэнийн Даваабанди хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хагас шигшээд 2015 оны залуучуудын, 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Амангали Бекболатовт 1:7-гоор ялагдав. Ингэснээр манай бөх үдээс хойш нээлтийн ёслолын дараа 18.00 цагаас Энэтхэгийн Аржун Халакуркитай хүрэл медалийн төлөө хүч үзнэ. 87 кг-д Л.Батбаяр Энэтхэгийн Кумар Сүнилтэй мөн медалийн төлөө барилдана.

Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 19

Сайхан шалчид юм аа, нутгийн дэвжээн дээрээ луйвардаад луйвардаад бардаггүй ээ

0  |  0
Top