Фото: Азийн АШТ-ий эхний өдөр

2022 оны 04 сарын 20

Энэ сарын 19-24-нд Улаанбаатар хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Манай улс хамгийн сүүлд тивийн аваргын тэмцээнийг 2001 онд хүлээн авч байлаа.

Энэ удаагийн тэмцээнд 20 орны тамирчид оролцож байна.

Тэмцээн сонгомол барилдаанаар эхэлсэн.

Өчигдөр /2022.04.19/ тэмцээний нээлтийн ёслол боллоо.

Манай улсаас эхний өдөр сонгомол барилдааны 55 кг-ын жинд Мөнх-Эрдэнийн Даваабанди, 87 кг-д спортын мастер Лутбаярын Батбаяр нар хүрэл медалийн төлөө барилдсан ч харамсалтай нь ялагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top