Гадаад ояката нарын япон нэрс

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

Никкан Спортс

Мэргэжлийн сүмогийн болгар бөх Аойяма Японы иргэншил авч, Даниэл Иванов хэмээх болгар нэрээ Фүрүта Косүкэ гэж сольсон мэдээ олны анхаарлыг их татсан. Тэр ивээн тэтгэгчийнхээ нэрийг авсан байна. Гадаадын сүмочид зодог тайлаад ояката болохын тулд Японы иргэн болох шаардлагатай. Иргэншлээ солиод паспорт авахдаа тэд япон нэртэй болох нь элбэг.

-Ёкозүна Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ. Япон нэр нь Сүгиномори Сэйзан. Тэрээр Исэгахама оякатагийнхаа Сүгиномори нэрийг авсан.

Кёкүтэнхо буюу Н.Цэвэгням Оота Масарү гэдэг нэртэй. Оота гэдэг нь анхны багш Ошима оякатагийнх нь нэр.

Ичиножёо Японы иргэн болохдоо Миүра Такаши нэр авсан. Мөн л ояката багшийнх нь нэр.

-Ёкозүна Мүсашимарү, их аварга Хакүхо нар барилдаж байх үеийнхээ шикона нэрийг авсан.

-Бразилын бөх Кайсэйгийн өвөг эцэг нь япон хүн. Кайсэй Японы иргэн болохдоо Рикардо Сүгано гэсэн жинхэнэ нэрээрээ паспорт авсан.

-Болгар озэки Котоошюү япон эхнэртэй. Иргэншлээ солихдоо эхнэрийнхээ Андо нэрийг авч, Андо Калоян болсон.

-Харин ёкозүна Какүрюү, сэкивакэ Асасэкирюү нар М.Ананд, Б.Дашням гэсэн монгол нэрээрээ паспорт авчээ.

-Шёотэнро Д.Нямсүрэнгийн япон нэр Мацүдайра Шёо. Яагаад ийм нэртэй болсныг нь хүргэн ах Н.Цэвэгнямаас нь асуухад “Сайн мэдэхгүй юм” гэж хариулж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
KKK(202.21.124.2) 2022 оны 04 сарын 22

Яагаад ийм нэртэй болсныг нь хүргэн ах Н.Цэвэгнямаас нь асуухад “Сайн мэдэхгүй юм” гэж хариулж байжээ.\n

0  |  1
Top