ОХУ-ын теннисчин Мария Шарапова ээж болно гэдгээ төрсөн өдрөөрөө олон нийтийн сүлжээгээр зарлалаа.
Түүний инстаграм хуудсан дээрх зурагт Маша бие давхар болсон нь харагдаж байна.
Мария “Үнэт эрдэнэ. Төрсөн өдрөөрөө хоёр хүний өмнөөс бялуу идэх нь миний мөрөөдөл байлаа” гэж бичжээ.
Мария Шарапова 2018 оноос Александр Гилкстэй үерхэж байгаа. Тэд 2020 онд сүй тавьснаа зарласан. Александр Гилкс бол дуудлага худалдааны Paddle8 компанийн үүсгэн байгуулагч.
Сэтгэгдэл ( 0 )