Азийн АШТ: Ц.Балжинням хүрэл медалийн төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр буюу 20-нд сонгомол бөхийн 60, 67, 72, 82, 97 кг-ын жингийн барилдаан болж байна. Манай улсаас өнөөдөр 60 кг-д Ц.Балжиням, 67 кг-д Б.Нямдорж, 72 кг-д Г.Ханбүргэд, 82 кг-д Д.Батзул, 97 кг-д Ц.Мөнхбаяр нар барилдав.

60 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Цэвээнравдангийн Балжинням хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр 18:00 цагт хүрэл медалийн төлөө 2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Юрнер Фидахметовтой барилдана.

67 кг-ын жинд ОУХМ Баттулгын Нямдорж шөвгийн наймд Узбекистаны Махмуд Бакшиллоевт 5:14-өөр, 2019 оны 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Ганхуягийн Ханбүргэд “Нур-Султан-2019” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт БНСУ-ын Ли Жи-Ёнд 2:6, 82 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Дамжингийн Батзул Узбекистаны Мухаммадкодир Расуловт 0:9, 97 кг-ын жинд Мөнхбаярын Цогтбаяр Казахстаны Санжар Серикканд 0:9-өөр ялагдлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.24.118) 2022 оны 04 сарын 20

50-60 жил хегжуулсэн челеетеерее ч гавихгуй байж, юу яасан сонгомол, солиотой улсын л ажил юм даа

0  |  0
Top