СҮХБААТАР: Шилийн богдод гарсан түймрийг унтрааж чадаагүй байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

4 сарын 18-ны шөнө Шилийн богд орчмоос гарсан хээрийн түймрийг унтрааж чадаагүй байна. Өглөөний 9:00 цагт авсан мэдээгээр хилийн 2,3-р заставын орчимд хүрчээ. Эрдэнэцагаан, Дарьганга сумын ЗДТГ-ын алба хаагчид иргэд, Баруун-Урт сумын мэргэжлийн ангиуд, Онцгой байдлын газрын дарга Б.Анхбаяраар ахлуулсан алба хаагчид нийт 168 хүн 19 автомашинтай ажиллаж байна. Салхины хүч их байгаа тул түймэр унтраахад хүндрэл учирч байгаа талаар ОБГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top