Монголын сагсан бөмбөгийн бүх гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр (2022.04.20) болж байна.
Хурлаар холбооны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчдийн сонгууль явагдлаа.
Ерөнхийлөгчид "Энержи Ресурс" ХК-ийн захирал Готовын Батцэнгэл ганцаараа нэрээ дэвшүүлсэн бөгөөд тэрээр хурлын 245 төлөөлөгчийн 100%-ийн саналаар Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагаар сонгогдлоо.
Харин Монголын сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчид “Юнител” группийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Монголын сагсан бөмбөгийн лигийн зургаан удаагийн аварга, 1995, 2001 онуудын шилдэг тоглогч Т.Түвшинбаяр, “MCS Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир, “Шарын гол ХК”-ийн ерөнхий захирал Б.Батбаатар, “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Чулуунхүү, Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, Оюутны сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч О.Тэнүүн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар нар өрсөлдөж байна.
Холбооны дүрмээр 6 дэд ерөнхийлөгч сонгогдох юм.
Сэтгэгдэл ( 0 )