Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд зохион байгуулж байгаа “Бүсийн төвийн удирдах бүрэлдэхүүний гамшиг, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт Хойд бүсийн төв-Орхон аймагт эхэллээ.
Энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлыг хэсэг удирдан явуулж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Онцгой комиссын гишүүдэд гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн эрсдэлийн үнэлгээний өнөөгийн байдал, ослын удирдлагын системийн зохион байгуулалт ба чиг үүрэг, олон улсын хүмүүнлэгийн стандартууд болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сэдвүүдээр мэдээлэл өгнө.
Мөн сургалтад хамрагдаж байгаа Онцгой комиссын гишүүдэд иж бүрэн аранзыг хүлээлгэн өглөө.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )