Малын тоо толгойн албан татварын хуулийн хэлэлцүүлэг МАРГААШ болно

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

ХХААХҮЯ-аас Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Хоршоонд суурилсан тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл” төслийн хүрээнд Бодлого судлалын төв, ХААИС-ийн Мал аж ахуйн Биотехнологийн сургуультай хамтран Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал сэдэвт хэлэлцүүлгийг ХААИС-ийн байранд маргааш /2022.04.21/ 09:00-12:00 цагийн хооронд зохион байгуулна.

Хэлэлцүүлэгт төслийг хэрэгжүүлэгч байгууллага ХХААХҮЯ-ны төлөөлөл болон харьяа байгууллага, агентлаг, ХААИС-ийн Мал аж ахуй, Биотехнологийн сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Бодлого судлалын төв, 21 аймаг, нийслэлийн Мал үржлийн албаны дарга нар болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно.

Хэлэлцүүлгээр Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэж, цаашид анхаарах зөвлөмжийг гаргана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oron nutag(66.181.160.124) 2022 оны 04 сарын 20

Sain bna uu. Heleltsvvlgiig demjij bna. Malin too tolgoin alban tatwariin orlogiig toswiin tuhai Huulid 10 zvild zartsuulahaar tusgasan. Ter ni dandaa ursgal shinjtei zvils bgaa. Iimd hagasiig ni bvteen baiguulaltiin ajild zartsuulahaar tusgamaar bna

0  |  0
Top